Saturday, January 14, 2017

Хэдүүлээ энэ хэдийг л хэвшүүлээд эрүүл мэндээ хайрлая ☺

1. Орой өглөө бүр дор хаяж 3 минут шүдээ угаах
2. Гаднаас орж ирэхдээ, угаалгын өрөө орсны дараа, нохойтой тоглосны дараа, хоол идэхийн өмнө, нярай хүүхдээ авахын өмнө гараа сайтар угаах
3. Өдөр бүр шинээр хоол хийж идэх, хоносон хоол идэхгүй байх
4. Жимс ногоог угааж, хальсалж идэх
5. Хөгцтэй цагаан идээ, хөгцтэй бүтээгдэхүүнээс татгалзах
6. Стрессээ тайлахын тулд хоббитой болох
7. Яараагүй хүнд юм өргөөгүй үедээ шатаар алхах
8. Өдөр бүр усны сав авч явж цэвэр ус ууж байх
9. Өөрийн гэсэн аяга халбага, алчуур, хөмсөг сахал зулгаагч, хумсны хутгатай болох
10. Эмчид хандаж хэвших (урьдчилан сэргийлэх болон зовиур илэрсэн үед )



   
    1. Орой өглөө бүр дор хаяж 3 минут угаах

Ихэнх хүмүүс шүдээ тогтмол угаадаг ч 3 минут заавал угааж хэвшээрэй. Хүүхдээ шүдээ угаах үед нь 3минутын дуу тавьж өгч угаалгаж хэвшүүлээрэй.

     2Гаднаас орж ирэхдээ, угаалгын өрөө орсны дараа, нохойтой тоглосны дараа, хоол идэхийн өмнө, нярай хүүхдээ авахын өмнө гараа сайтар угаажугаах

Гараараа хүрсэн юм болгоноос бид нүдэнд үл үзэгдэх их олон бичил биетнийг авч байдаг ба энэ бүхнийг амандаа хийж, нүдээ нухалж, үр хүүхэддээ өгч байна гээд төсөөлдөө

     3. Өдөр бүр шинээр хоол хийж идэх, хоносон хоол идэхгүй байх

Хоносон хоолонд бактер үржихээс гадна нөгөө аюултай хавдар болоод өөр бусад өвчний эрсдэл болдог нитрит үүссэн байдаг юм шүү.

     4. Жимс ногоог угааж, халхалж идэх

Тариаланчид ногоогоо удаан хугацаанд хадгалах болоод шавьжнаас хамгаалах зорилгоор олон төрлийн химийн бодис хэрэглэдэг учир бид үүнийг арилгаж угааж идэх хэрэгтэй. Мөн нөгөө шавьжнууд болоод түүний авгалдай, өндөгүүд байж болзошгүй.

     5. Хөгцтэй цагаан идээ, хөгцтэй бүтээгдэхүүнээс татгалзах

Хөгцтэй ааруул сайн гэсэн буруу ойлголтоос салах хэрэгтэй шүү.
Орчин үед анагаах ухаан бактер, вирустэй тэмцэхээс гадна мөөгөнцөр гэдэг дайсан хүч түрж байна гэдгийг хэлж байна.

    6. Стрессээ тайлахын тулд хоббитой болох

Өнөөгийн нийгэмд стессгүй байна гэдэг бас хэцүү л байх гэхдээ бүгдээрээ сайхан зөв тайлаад сурья.

     7. Яараагүй хүнд юм өргөөгүй үедээ шатаар алхах

 Ядаж л шатаараа алхаад цахилгаанаа хэмнээд биеээ бодоод урагшаа

8. Өдөр усны сав авч явж цэвэр ус ууж байх

Хүн өдөрт 1.5-2литр ус уух хэрэгтэй. Харин энэ бүгдийг нэг доор уух нь ашиг тусаа өгөхгүй шүү дээ.

9. Өөрийн гэсэн аяга халбага, алчуур,хөмсөг сахал зулгаагч  хумсны хутгатай болох

Хэдий хамт амьдардаг ч эдгээрийг тусдаа хэрэглэж    хэвшээрэй. Ингэснээр өөрийгөө болоод гэр бүлийнхээ гишүүдийг ч хамгаална.
10. Эмчид хандаж хэвших (урьдчилан сэргийлэх болон зовиур илэрсэн үед )
Ардын арга гээд буруу арга хэмжээ авалгүй мөн за яахав гайгүй байх гээд үл тоолгүй эмч нартаа итгэе.

Monday, December 12, 2016

Баракамера буюу хүчилтөрөгч эмчилгээ

Орчин үед утаа бол яах аргагүй бидний өмнө тулгамдсан асуудал болсон. Цэвэр агаарт агуулагдах хүчилтөрөгчийн агууламж нь 20,9 бол энэ их утаатай үед ийм хэмжээний хүчилтөрөгч агаарт байгаа эсэх нь асуудалтай. Үүнээс болж бид архаг хүчилтөрөгчийн дутагдалд орж байгаан улмаас толгой өвдөх, амархан ядрах, анхаарал төвлөрөх сулрах, амархан өвчлөмхий болдог . Мөн жирэмсэн эхчүүдэд тонус өгөх, урагт хүчилтөрөгч дутагдсанаас гаж хөгжил үүсэх болоод зулбах аюул тохиолдож байна.
Манай оронд төдийлөн танигдаагүй энэ эмчилгээг дэлхийн олон улс орнууд аль хэдийн хэрэглээд заншсан.
Тэгвэл дэлхийн олон улст ашиглагдаж байгаа Баракамера буюу 100% хүчилтөрөгч эмчилгээний аппарат монголд маань бас ороод ирсэн байна шүү. Ийм үйлчилгээ авч байсан хүмүүс үр дүнг нь их илүү сайн мэдэх байх. Бидэнтэй саналаа сэтгэгдэл хэсэгт солилцоорой.
       Угаартах
       Эмболи
      хийн үхжил,
     гэмтэл дундаа цусан хангамж муудсан.

     Хөлдөлт
     Чихрийн шижинтэй хүнийХөлийн шархлааны эдгэрэлтийг сайжруулах;
     цус алдах (цус багадалт);
     гавлын дотоод буглаа (тархинд идээ бээр нь хуримтлал);
     зөөлөн эдийн халдвар, үхжил
     остеомиелит (ясны халдвар);
     цацраг гэмтэл (жишээ нь, хорт хавдрын эмчилгээний дараа );
     арьс шилжүүлэн суулгалтын үед
     гал, цахилгааны эх үүсвэрт түлэгдэх зэрэгт их үр дүнтэй


Уг аппаратад Цочмог Ханиадтай болон дунд чихний үрэвсэлтэй унаж татдаг цээжний хөндийн даралт ихэссэн хүмүүст тохиромжгүй ба нэг удаад орохдоо эрүүл мэндийн байдлаас хамаарч 40мин-1цаг30мин хүртэл нийт 5 удаа ордог. Мөн зөвхөн өвдсөн үед ч гэлтгүй урьдчилан сэргийлэх зорилгоор бас орж болох юм байна.
    Энэхүү аппарат нь 100% ийн хүчилтөрөгчийг өгснөөр хэвийн үеээс илүү даралт үүсч  бие махбодид: Цусны эс,цусны сийвэн, тархи нугасны шингэн болон биеийн бусад шингэнүүдэд хүчилтөрөгчийг илүү ихээр агуулах боломжтой болдог. Ингэж хүчилтөрөгчийн шингээлт ихэссэнээр бие махбодийн өөрөө эдгэх тэр чадварыг нь сайжруулдаг байна.
Хэрэв та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл сэтгэгдэл хэсэгт саналаа үлдээнэ үү холбоо барих утас 99097272

https://oxfordhbot.com/about-hyperbaric-therapy/

Wednesday, October 12, 2016

Оролдож шахаж болохгүй шүү

Хүүхдийн хөх ийм болж байсныг харж байсан уу?
Тэгвэл та бүхэнд энэ талаар сонирхолтой мэдээлэл хүргье

Энэ дөнгөж төрсөн хүү болон охидод аль алинд нь тохиож болох хэвийн үйл явц юм.
Энэ нь хүүхэд төрснөөс 2-3 хоногтойд хөх нь хавдаж томорч илрэх ба зарим нь шингэн дусаж харагддаг.  Үүний гол шалтгаан нь ээж таны даавартай холбоотой юм. Ээжийн хөхийг томрож сүү ороход тусалдаг даавар таны биед жирэмсэн байх хугацаанд байх бөгөөд эх хүүхдийн ариун нандин хүйн холбоогоор дамжин хүүхдэд очдог гэнэ. Энэ даавар хөхөнд нөлөөлдөг гэж үздэг ба дасан зохицох гэж буй хэвийн (физиологийн) үзэгдэл юм байна. Харин ийм тохиолдолд та хамаагүй оролдохгүй байх нь зөв боловч шингэн юмийг гаргавал зүгээр болдог гэж итгэдэг ярьдаг хүмүүс бас олон байна. Ингэж болохгүй ба шахах юм бол масцит үүсгэх аюултай шүү ээжүүдээ . Харин хүүхдийн энэ шинж оролдоогүй байхад л 14 хоногоос хэтрэлгүй өөрөө аяндаа алга болдог юм байна.

Friday, October 7, 2016

Та доороосоо дулаахан яваарай

Манай орон бол 4 улирал ээлжлэн солигддог гайхалтай орон билээ. Иймээс ч бид азтай хүмүүс.
Харин хүмүүсийн дунд өвлийн улиралд өвчлөлд өртөмхий болох нь улам нэмэгддэг хандлага бий. Ялангуяа ханиад, томуу, хоолойны өвчин. Энэ нь бид бүхний дархлаа өвөл хүйтнээс болоод суларах мөн хүн амын нягтаршил ихэссэнтэй ч холбоотойгоор өвлөлд өртөмхий болох хандлага байдаг. Тэгвэл бид өвөл болон бусад улиралуудад ч өөрийн дархлаагаа хамгаалан ямарваа өвчнөөс урьдчилан сэргийлэх нь маш цухал бил ээ. Сүүлийн үед залуучууд маань гадаад гоо сайхандаа ихэд анхаарах болжээ. Харин үүнээсээ болоод толгой нүцгэн, нимгэн нойтон хувцастай бүр нойтон үстэй хүйтний улиралд гадуур явах нь их болжээ. Энэ удаад би та бүхэндээ "Доороосоо даарах" үед эмэгтэй таны биед олон төрлийн өвчин үүсч болдог. (Цистит, бактериал вагиноз, мөөгөнцөр ... гэх мэт маш олон бөөр шээс дамжуулах зам болон бэлэг эрхтний үрэвсэлт өвчин)

Та яаж доороосоо даарахгүй явдаг вэ?

Та магадгүй би өвлийн гутал, дулаахан оймс өмсдөг гэж хариулж байгаа юм биш биз?

Ихэнх хүмүүсийн хувьд доороосоо бүү даараарай гэхээр хөлөө л дулаалахаа боддог. Тэгвэл та одооноос дороосоо дулаахан явахын тулд дулаан өмд, дотуур өмд өмсч байгаарай. Аа бас хөлөө ч бас мартаж болохгүй ш дээ.  Зарим орнуудад охид хүйтэн өдөр нимгэн тиркотой явж буй нь харагддаг гэхдээ тэд нимгэн тирко өмссөн ч яг давсаг, бөөр, салтайны орчмоор дулаахан буюу тэр хэсгээрээ арай зузаан, дуулаалгатай тирко өмсдөг юм байна лээ шүү.