Хүүхдийн хөх ийм болж байсныг харж байсан уу?
Тэгвэл та бүхэнд энэ талаар сонирхолтой мэдээлэл хүргье
Энэ дөнгөж төрсөн хүү болон охидод аль алинд нь тохиож болох хэвийн үйл явц юм.
Энэ нь хүүхэд төрснөөс 2-3 хоногтойд хөх нь хавдаж томорч илрэх ба зарим нь шингэн дусаж харагддаг. Үүний гол шалтгаан нь ээж таны даавартай холбоотой юм. Ээжийн хөхийг томрож сүү ороход тусалдаг даавар таны биед жирэмсэн байх хугацаанд байх бөгөөд эх хүүхдийн ариун нандин хүйн холбоогоор дамжин хүүхдэд очдог гэнэ. Энэ даавар хөхөнд нөлөөлдөг гэж үздэг ба дасан зохицох гэж буй хэвийн (физиологийн) үзэгдэл юм байна. Харин ийм тохиолдолд та хамаагүй оролдохгүй байх нь зөв боловч шингэн юмийг гаргавал зүгээр болдог гэж итгэдэг ярьдаг хүмүүс бас олон байна. Ингэж болохгүй ба шахах юм бол масцит үүсгэх аюултай шүү ээжүүдээ . Харин хүүхдийн энэ шинж оролдоогүй байхад л 14 хоногоос хэтрэлгүй өөрөө аяндаа алга болдог юм байна.
No comments:
Post a Comment