Wednesday, October 12, 2016

Оролдож шахаж болохгүй шүү

Хүүхдийн хөх ийм болж байсныг харж байсан уу?
Тэгвэл та бүхэнд энэ талаар сонирхолтой мэдээлэл хүргье

Энэ дөнгөж төрсөн хүү болон охидод аль алинд нь тохиож болох хэвийн үйл явц юм.
Энэ нь хүүхэд төрснөөс 2-3 хоногтойд хөх нь хавдаж томорч илрэх ба зарим нь шингэн дусаж харагддаг.  Үүний гол шалтгаан нь ээж таны даавартай холбоотой юм. Ээжийн хөхийг томрож сүү ороход тусалдаг даавар таны биед жирэмсэн байх хугацаанд байх бөгөөд эх хүүхдийн ариун нандин хүйн холбоогоор дамжин хүүхдэд очдог гэнэ. Энэ даавар хөхөнд нөлөөлдөг гэж үздэг ба дасан зохицох гэж буй хэвийн (физиологийн) үзэгдэл юм байна. Харин ийм тохиолдолд та хамаагүй оролдохгүй байх нь зөв боловч шингэн юмийг гаргавал зүгээр болдог гэж итгэдэг ярьдаг хүмүүс бас олон байна. Ингэж болохгүй ба шахах юм бол масцит үүсгэх аюултай шүү ээжүүдээ . Харин хүүхдийн энэ шинж оролдоогүй байхад л 14 хоногоос хэтрэлгүй өөрөө аяндаа алга болдог юм байна.

Friday, October 7, 2016

Та доороосоо дулаахан яваарай

Манай орон бол 4 улирал ээлжлэн солигддог гайхалтай орон билээ. Иймээс ч бид азтай хүмүүс.
Харин хүмүүсийн дунд өвлийн улиралд өвчлөлд өртөмхий болох нь улам нэмэгддэг хандлага бий. Ялангуяа ханиад, томуу, хоолойны өвчин. Энэ нь бид бүхний дархлаа өвөл хүйтнээс болоод суларах мөн хүн амын нягтаршил ихэссэнтэй ч холбоотойгоор өвлөлд өртөмхий болох хандлага байдаг. Тэгвэл бид өвөл болон бусад улиралуудад ч өөрийн дархлаагаа хамгаалан ямарваа өвчнөөс урьдчилан сэргийлэх нь маш цухал бил ээ. Сүүлийн үед залуучууд маань гадаад гоо сайхандаа ихэд анхаарах болжээ. Харин үүнээсээ болоод толгой нүцгэн, нимгэн нойтон хувцастай бүр нойтон үстэй хүйтний улиралд гадуур явах нь их болжээ. Энэ удаад би та бүхэндээ "Доороосоо даарах" үед эмэгтэй таны биед олон төрлийн өвчин үүсч болдог. (Цистит, бактериал вагиноз, мөөгөнцөр ... гэх мэт маш олон бөөр шээс дамжуулах зам болон бэлэг эрхтний үрэвсэлт өвчин)

Та яаж доороосоо даарахгүй явдаг вэ?

Та магадгүй би өвлийн гутал, дулаахан оймс өмсдөг гэж хариулж байгаа юм биш биз?

Ихэнх хүмүүсийн хувьд доороосоо бүү даараарай гэхээр хөлөө л дулаалахаа боддог. Тэгвэл та одооноос дороосоо дулаахан явахын тулд дулаан өмд, дотуур өмд өмсч байгаарай. Аа бас хөлөө ч бас мартаж болохгүй ш дээ.  Зарим орнуудад охид хүйтэн өдөр нимгэн тиркотой явж буй нь харагддаг гэхдээ тэд нимгэн тирко өмссөн ч яг давсаг, бөөр, салтайны орчмоор дулаахан буюу тэр хэсгээрээ арай зузаан, дуулаалгатай тирко өмсдөг юм байна лээ шүү.